Ногоон Алт финанс ХЗХ-ний танилцуулга

БИДНИЙ ТУХАЙ

“Ногоон алт финанс” ХЗХ нь Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо ТББ-ны ажилчдын санаачлагаар 20 гишүүнтэйгээр 2016 оны 4 сард үүсгэн байгуулагдсан. Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо ТББ-ийн /цаашид  МБАНХ/ гишүүд, ажилчдын санаачлагаар үүсгэн байгуулагдсан бөгөөд тус холбооны хүний нөөц, техник, зохион байгуулалтын бүтцэд суурилан ажилладаг. МБАНХ ТББ нь орон нутгийн хөгжил, малчдын байгууллагыг дэмжих чиглэлээр хоршоо, ТББ-д чиглэсэн бие биенээ дэмжсэн олонт талт  үйл ажиллагаа явуулдаг. Нийт 18 аймагт салбар нэгжтэй, 4 аймгийн АБАХ-ын дэргэдэх дундын хоршоо, 64 сумын СБАХ анхан шатны маркетингийн хоршоо байгуулаад байна. 68 хоршоо бүгдээрээ боловсруулах үйлдвэртэй гэрээтэй, мөн мал аж ахуйн төрөл бүрийн бүтээгдэхүүн, түүхий эд нийлүүлэх төлөөлөгчөөр ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.greenmongolia.mn цахим хуудаснаас үзнэ үү.

“Ногоон алт финанс” ХЗХ нь 2017 оны 07 сарын 05-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос "Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл" аван, үйл ажиллагаагаа эхэлсэн.

2020 оны 03 сарын 18-ны байдлаар 108 гишүүнтэй,  эргэлтийн хөрөнгө 602 сая төгрөг. Үүнээс 424 сая төгрөгний хадгаламж татсан зээлд 430 сая төгрөг гаргаж, нийт орлого 83 сая төгрөг,  үүнээс цэвэр ашиг нь 23 сая төгрөгний ашигтай ажилласан байна.

Ажлын ачаалал, хэрэгцээ шаардлагад үндэслэн шаардлагатай ажлын байрыг нэн тэргүүн МБАНХ-ын дотоод нөөц бололцоонд тулгуурлан сонгон авч, хавсран гүйцэтгэх, улмаар мэргэжлийн боловсон хүчинг нээлттэй зарлаж шалгаруулж авч  ажиллана.

2020 оны зорилт: Гишүүдийн тоо 500 болж нийт актив 814 сая төгрөгт хүргэнэ.


Гишүүдийн  53,7 хувь буюу  58 эмэгтэй гишүүдтэй. Бүтцийн хувьд  41 гишүүн нь Нэгдсэн холбооны ажилтан, АБАХ, СБАХ-ын ажилтнууд, 26 гишүүн нь хүндэт болон зөвлөх гишүүн, 4 гишүүн байгууллага, 37 гишүүн нь бусад гишүүд байна.

 

ҮЙЛЧИЛГЭЭ, БҮТЭЭГДЭХҮҮН

Санхүүгийн Зохицуулах хорооноос олгосон Тусгай зөвшөөрлийн хүрээнд зөвхөн гишүүддээ Зээл, хадгаламжийн үйлчилгээ үзүүлж байна.

ХЗХ нь нийгэм соёлийн зорилгын хүрээнд гишүүддээ сургалт, зөвлөх үйлчилгээ МБАНХ ТББ-тай хамтран хүргэж байна. МБАНХ ТББ нь өөрийн гишүүдэдээ хоршооны талаарх болон санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зөвлөгөө, сургалтыг зохион явуулдаг. 

Мөн НАМЭМ төслийн хүрээнд МБАНХ ТББайгууллагаас зохион байгуулж буй ХЗХ-ны цахим сургалтанд бүх ажилчид гишүүдээ хамруулсан. Цахим сургалтын хичээлүүдийг ҮЗЭХ

 

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

ХОЛБОО БАРИХ

Суурин утас: 9811 3747
Цахим шуудан: [email protected]
Оффис хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 6 хороо, Бага тойруу 20-22а 
https://w3w.co/заадас.дэлхий.жаяг

Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/greengoldfinance/
Фэйсбүүк групп: https://www.facebook.com/groups/202705756908174/

БАНКНЫ МЭДЭЭЛЭЛ

Банк: Хаан банк
Данс: 5031950653
Эзэмшигч: Ногоон Алт финанс ХЗХ
Утга: Нэр, регистр, утас, зориулалтаа тодорхой бичих

МАЯГТЫН ХОЛБООС

  1. Анкет - ТАТАХ
  2. Өргөдлийн маягт - ТАТАХ
  3. Зээлийн хүсэлтийн маягт - ТАТАХ
  4. Зээлийн гэрээ өөрчлөх хүсэлт - ТАТАХ
  5. Хадгаламжийн гэрээний маягт - ТАТАХ
  6. Улсын бүртгэлийн маягт - ТАТАХ
  7. Албан мэдэгдэл - ТАТАХ