Хөгжилд тэмүүлэх сутай ХЗХ-ний танилцуулга

БИДНИЙ ТУХАЙ

Алсын хараа
Эрхэм зорилго:  

“Хөгжилд Тэмүүлэх Сутай” ХЗХ –нь 2018 оны 03 сарын 03-нд 29 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. 2018 оны 06 сарын 29-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тусгай зөвшөөрлөө 2021 он хүртэл хугацаатай үйл ажиллагаа явуулж байна. 

2019 оны 12 сарын 31-ны байдлаар 211 гишүүнтэй 156,5 сая төгрөгийн активтай  үйл ажиллагаагаа явуулсан Үүнээс 109,4 сая төгрөгийн хадгаламж татсан зээлэнд 138 сая төгрөг гаргаж нийт орлого 29,8 сая төгрөг, үүнээс цэвэр ашиг 7,2 сая төгрөгийн ашигтай ажилласан.

 2020 оны 03  сарын 31- ний байдлаар 221 гишүүнтэй 178,5 сая төгрөгийн активтай  үйл ажиллагаагаа явуулж байна.Үүнээс 113,3 сая төгрөгийн хадгаламж татсан зээлэнд 158,8 сая төгрөг гаргаж нийт орлого 14 сая төгрөг , Үүнээс цэвэр ашиг нь 4,3 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.

Хоршооны удирдлага: Тэргүүлэгчдийн зөвлөлийн 7 гишүүнтэй ТЗ –н даргаар Я.Баярмаа,Хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэй ХЗ –н даргаар Х.Сүхцогзол ,зээлийн хороо нь 3 гишүүнтэй , гүйцэтгэх албаны 2 ажилтантай гүйцэтгэх захирлаар Ч.Моломжамц, нягтлан бодогч М.Эрдэнэчимэг нар ажиллаж байна.

Хоршоо дарга: Я.Баярмаа 98140410, 99662973 Гүйцэтгэх захирал : Ч.Моломжамц,  Нягтлан бодогч: М.Эрдэнэчимэг 95640004,98135324


ХОРШООНЫ ГИШҮҮНЧЛЭЛ

Нийт 221 гишүүний 44,7 хувь буюу 106 эмэгтэй гишүүдтэй. Бүтцийн хувьд 51 гишүүн нь Төрийн албан хаагч, 150 малчин  гишүүн, ХХЭ  8 гишүүн, 28 нь бусад гишүүд байна

Улсын бүртгэлээс үзэх

 

ХАМТЫН АЖИЛЛАГАА

 АБАХ, МБАНХ, ДБХС зэрэг байгууллагууд  оролцож мэдээлэл, сургалт хийж, харилцан туршлага судалж ХЗХ-нуудын тулгамдаж буй асуудлыг шийдэх  хамтын үйл ажиллагааны ажлын төлөвлөгөө боловсруулан  ажиллаа.

Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Үенч Аривжин дэлгэрэх, Хаан гал тамга, Хөгжилд тэмүүлэх сутай, Манхан баян таван хайрхан, Дуут нуурын хишиг, Мөнхийн буян өгөөж зэрэг 6 ХЗХ-ны төлөөлөл 90 гаруй гишүүд,  иргэд оролцож харилцан мэдээлэл хийж ололт амжилт, ХЗХ-нууд тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, ойрын хугацаанд тулгамдаж буй асуудлаа  шийдвэрлэхээр хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсрууллаа. Хуримтлал гэж юу вэ, түүний ач холбогдол, үүсгэх арга замууд сургалтанд хамрагдав. 

Хоршоо нь гишүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгөөс гадна Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гишүүдээс хадгаламж татан төвлөрүүлж, мөн Ногоон алт хөтөлбөрөөс үйл ажиллагаа явуулах ажлын байраар хангах, техник, тоног төхөөрөмж, санхүүгийн программ, шаардлагатай тохиолдолд хөнгөлөлттэй санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр гэрээ хийж  ажиллаж ирсэн.

 

ҮЙЛЧИЛГЭЭ, БҮТЭЭГДЭХҮҮН

Санхүүгийн Зохицуулах хорооноос олгосон Тусгай зөвшөөрлийн хүрээнд зөвхөн гишүүддээ Зээл, хадгаламжийн үйлчилгээ үзүүлж байна.

  • Гишүүний зээл                                                                            
  • Өрхийн хэрэглээний зээл 
  • Малчны зээл                         
  • Итгэлцэлийн зээл  
  • Бичил бизнесийн зээл      
  • Гишүүний хадгаламж
  • Мөрөөдөл хүсэл хүүхдийн хадгаламж 
  • Насны буян хугацаатай хадгаламж  
  • Мөрөөдлөө биелүүлэх аялалын хадгаламж
  • Мөнгөн сүрэг малчдын хадгаламж
  • Ирээдүйн баялаг хуримтлалын хадгаламж

 

 

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

 

ХОЛБОО БАРИХ

 

Суурин утас: 98140410, 99662973, 98660666
Цахим шуудан: [email protected][email protected]
Оффис хаяг:  Ховд аймаг, Дарви сум, Булган багт  ЗДТГ–н 1 давхар 8 тоот өрөө

Фэйсбүүк хаяг: 
Фэйсбүүк групп: 

БАНКНЫ МЭДЭЭЛЭЛ

 

Банк: Төрийн банк
Данс: 110400145028
Эзэмшигч: Хөгжилд тэмүүлэх сутай ХЗХ
Утга: Нэр, регистр, утас, зориулалтаа тодорхой бичих