Вангийн ивээл ХЗХ-ний танилцуулга

БИДНИЙ ТУХАЙ

Алсын хараа
Эрхэм зорилго:  

Манай хоршоо нь 2017 оны 11 сарын 11-нд 20 гишүүн үүсгэн байгуулах хурлаа хийж, 2 сая төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдаж анхны хурлаараа хоршооны тэргүүлэгч, хяналтын зөвлөл, хоршооны даргаа сонгосон. Тамга, Улсын бүртгэлийн гэрчилгээ авч хууль дүрмийн хүрээнд Бизнес төлөвлөгөөгөө боловсруулж, шаардлагатай бичиг баримтуудаа бүрдүүлэн явуулж  2018 оны 2 сарын 24-нд санхүүгийн зохицуулах хорооноос  хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн эрхээ авч хоршоог анх үүсгэн байгуулагчид, сумын удирдлагууд , гишүүд дэмжигчдын хамтаар нээлтээ хийж албан ёсоор манай ХЗХ- ны үйл ажиллагаа эхэлсэн билээ. Хоршоог үүсгэн байгуулхад НАМЭМ төслийн бүхийл талын дэмжлэг, анхан шатны мэдлэг олгох сургалт, техник тоног төхөөрөмж, ажлын байр болон бага хувийн хүүтэй санхүүгиййн эх үүсвэр бусад хэрэгцээгээр дэмжин хамтран ажиллаж байна

Хоршооны удирдлага: Хоршооны даргаар Н.Батбаяр,  Тэргүүлэгчид Н.Батбаяр, З.Дамдинсүрэн, Н.Дайриймаа, З.Энхбаатар, Р.Түмэнбаатар, С.Оюунбилэг нар сонгогдож Хяналтын зөвлөлийн даргаар Э.Ванчиг, гишүүдэд Б.Мэндбаяр,Б.Лийдаа нар сонгогдон батлагдаж  мөн Хоршооны Нягтлан бодогчоор Х.Алимаа, Зээлийн ажилтнаар Д.Жавзмаа нарыг сонгож


ХОРШООНЫ ГИШҮҮНЧЛЭЛ

Манай хоршоо 2019 оны тайлангийн байдлаар 310 гишүүнтэй болж гишүүний оруулсан хувь хөрөнгө 31.000.0, Хоршоологчдын өмч 19.294.836 нийт гишүүдээс эмэгтэй -136, малчин- 228

Улсын бүртгэлээс үзэх

 

2020 оны Бидний зорилт Хоршооны хөгжил—нутгийн дэвшил

  1. Зорилт нэг: Гишүүдийн тоог нэмэгдүүлж, хуримтлалд хамруулна
  2. Зорилт хоёр:  Хоршооны эдийн засаг, санхүүг тогтвортой байлган, үр ашигтай ажиллуулж, СЗХорооноос тогтоосон зохист харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллана.
  3. Зорилт гурав: Бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг гишүүдэд сайтар танилцуулж улам боловсрангуй болгож ажиллана.
  4. Зорилт дөрөв: Хүний нөөцийг чадавхжуулж, ажиллах боломж, мөрдөж ажиллах журам, зааварыг сайжууулж боловсронгуй болгох.


ХАМТЫН АЖИЛЛАГАА

АБАХ, МБАНХ, ДБХС зэрэг байгууллагууд  оролцож мэдээлэл, сургалт хийж, харилцан туршлага судалж ХЗХ-нуудын тулгамдаж буй асуудлыг шийдэх  хамтын үйл ажиллагааны ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаа. Хоршоо нь гишүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгөөс гадна Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гишүүдээс хадгаламж татан төвлөрүүлж, мөн Ногоон алт хөтөлбөрөөс үйл ажиллагаа явуулах ажлын байраар хангах, техник, тоног төхөөрөмж, санхүүгийн программ, шаардлагатай тохиолдолд хөнгөлөлттэй санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр гэрээ хийж  ажиллаж ирсэн.

  • Бүлгийн зохион байгуулалтад орсон. 6 бүлэг болон хуваагдаж Бүлгийн дарга сонгон ажиллуулж жилийн эцэст ажлын оролцоо үзүүлэлтээр дүгнэн байр эзлүүлэн  дүгнэж урамшуулснаар гишүүдийн идэвх оролцоо дээшилсэн.
  • Жил бүр Бүх гишүүдийн дунд зуны уулзалт өдөрлөг зохион явуулдаг Энэ үеэр гишүүдийн дунд урлаг соёлын арга хэмжээг зохиож гишүүддээ мэдээлэл хүргэн  120 гишүүн хамрагдлаа.
  • Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэж /2019/10/31/ хуримтлалын сарын аянг бүлгүүд гишүүдийн дунд зохион байгуулж  29 иргэн  гишүүнээр элсэж, 23 гишүүн 19.6 сая ₮-ийн хуримтлал бий болгов. Гишүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, бүлгүүдийн үйл ажиллагааг дүгнэхэд Хүйсийн говь багийн бүлэг 12 оноогоор 1-р байр, Алтан гадас багийн бүлэг 10 оноогоор 2-р байр, Баян говь багийн бүлэг 9 оноогоор 3-р байр тус тус эзэлж шагнаж урамшууллаа.

 

Сургалт, туршлага судласан байдал

MOCCU сургалт

  • Швейцарийн хөгжлийн  агентлагаас хэрэгжүүлж буй ногоон алт хөтөлбөрийн хүрээнд сургагч багш Н.Баасанхүү “Санхүүгийн эрх чөлөө ба хуримтлал” сургалт хийхэд 48 гишүүн оролцов.
  • Говь-Алтай хотод зохиогдсон ДБХС-ын ’’ Ирвэстэй нутгийн ирээдүй’’ төслийн сургалтагнд ТЗ.ХЗ Гүйцэтгэх албаными 9 хүн хамрагдав.
  • Улаанбаатар хот Нягтлан бодох бүртгэлийн ахисан шатны сургалт дүүргэв.
  • Дарви сум туршлага сорилцох уулзалт оролцов.

 

Амжилт бүтээл

2020 оны бүх гишүүдийн хурлаа хийж бүх гишүүдийн хурлаараа хоршооны дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулж Хоршооны дарга, тэргүүлэгч гишүүн, Хяналтын зөвлөл, болон нөөц гишүүдийг сонгож Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн дагуу шаардагдах материалыг бүрдүүлж холбогдох газруудад хугацаанд нь хүргэлээ.
Нөөцийн санд 5'200'000, Хадгаламж хамгаалалтын санд 2'683'926, Тогтворжилтын санд 1'845'200, Нийгмийн хөгжлийн санд 2'683'926, Бусад сангуудад 1'506'353 төгрөг тус тус хуримтлагдаж зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдээ бүрэн хангаж ажиллалаа. Мөн онд гишүүдэд 147,9 сая төгрөгийн зээлийн үйлчилгээг үзүүлж 91,8 сая төгрөгийн хадгаламж татан төвлөрүүлж 155 сая төгрөгийн актив хөрөнгөтөй болж  8,3 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

НАМЭМ төслөөс зарласан болзолт уралдаан ‘’Тэргүүн Дэд’’ хоршоогоор шалгарсан.

 

ҮЙЛЧИЛГЭЭ, БҮТЭЭГДЭХҮҮН

Санхүүгийн Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд зөвхөн гишүүддээ Зээл, хадгаламжийн үйлчилгээ үзүүлж байна.

Бүтээгдэхүүний төрөл
Хадгаламжийн хүү
Хадгаламжийн хүү
Тавигдах шаардлага
1
Хугацаагүй хадгаламж
7.2%
3сараас дээш
Хоршооны гишүүн
2
Баянгийн ивээл хугацаатай хадгаламж
18%
12-24 сар
Хадгаламжийн эхлэх дүн 200 000
3
Энгийн хугацаатай хадгаламж
16.8%
6сар
200 000 дээш
4
Өсөх ирээдүй хүүхдийн хугацаатай хадгаламж
19.2%
12-24 сар
Сар бүр 20 000төгрөгөөс дээш орлого хийх
5
Сар бүрийн хугацаатай хадгаламж
18%
12сар
Сар бүр 5 000 төгрөгөөс дээш орлого хийх
6
Малчны хадгаламж
18%
6сараас дээш
Хадгаламжийн эхлэх дүн 500 000

 

Бүтээгдэхүүний төрөл
Зээлийн сарын хүү
Зээлийн хугацаа
Зээлийн хэмжээ
Барьцаанд тавигдах шаардлага
Эргэн төлөлтын нөхцөл
Өргөдлийн хураамж
1
Хадгаламж барьцаалсан зээл
Хадгаламжийн сарын +0.5
Хадгаламжийн хугацаанд
Хадгаламжийн 90%-д
Хоршоонд хадгаламжтай байх
Хугацааны эцэст
2000
2
Цалингийн зээл
2,8
12сар
12 сарын 70%
Ажилтай НДШ төлдөг
Хүүг улирлаар
5000
3
Бизнесийн зээл
2,5-3,0%
12сар
500,5-5000,0
Бизнесийн үйл ажиллагаа явуулдаг
Хүүг улирлаар
5000
4
Хэрэглээний зээл
1,7%
12сар
Тэтгэврийн 90%-д
Нотлох баримт
Хүүг улирлаар орлоготой уялдуулж
5000
5
Малчны зээл
2.8
12сар
Жилийн орлогын 70%
Малчид мал бүхий иргэд
Хүүг улирлаар орлоготой уялдуулж
5000
 
 
 
 
 
 
 
 

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Шинэчилж байна...

 

 

ХОЛБОО БАРИХ

Суурин утас: 96012893, 94270261, 96697100
Цахим шуудан: bbatbayar [email protected]
Оффис хаяг:  Говь-Алтай аймаг, Баян-Уул сум, Эрчит бугуйл ТББ-ны байр 

Фэйсбүүк хаяг: 
Фэйсбүүк групп: 

БАНКНЫ МЭДЭЭЛЭЛ

 

Банк: Төрийн банк  
Данс: 240100116460
Эзэмшигч: Вангийн ивээл ХЗХ
Утга: Нэр, регистр, утас, зориулалтаа тодорхой бичих