card

Эко дэлгүүр

ТОРОМНЫ НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

Олон мянга жилийн турш Монгол улсын нүүдэлч малчид тэмээг Говь Цөлийн эрс тэрс уур амьсгалд зохицуул маллаж ирсэн. Үүний үр дүнд, олон төрлийн уугуул тэмээний үүлдэр бий болсон ба Монголын Хоёр бөхт тэмээнд энэхүү сайн чанарууд бүгд агуулагдсан байдаг. 

Энэхүү бүтээгдэхүүнийг Монгол улсын сонгогдсон бүс нутгийн уугуул 1 настай тэмээний ноосыг самнаж бэлтгэсэн. Торомны ноосыг Говь нутаг болох хүйтэн өвөл, халуун зуны эрс тэрс уур амьсгалтай нутгаас бэлтгэсэн. Тус бүтээгдэхүүн удаан эдэлгээтэй, хөвсгөр, 3 өнгийн сонголттой (бэйж, цайвар бор, бор) ба дулаан хадгалах чадвартай маш зөөлөн дулаан бүтээгдэхүүн.

Торомны ноосыг малчин өрхүүд хяргалгүй, малыг зовоолгүй маш болгоомжтой самнасан. Хоршоодын төвшинд торомны ноосыг цуглуулж, ангилж, туршлагатай дотоодын үйлдвэрүүдэд боловсруулж бэлэн болгосон.

Та энэхүү бүтээгдэхүүнийг худалдан авснаараа малчин өрхийн тогтвортой орлого, Хоёр Бөхт тэмээний цаашдын оршин тогтнол, Говь бэлчээр нутагт тогтнох хувь нэмрээ оруулна. 

САРЛАГИЙН ХӨӨВӨР

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

Сарлаг нь Алтай, Хангай нутгийн өндөрлөг бүсэд тархсан, бусад төрлийн мал хүрэх боломжгүй газар нутагт амьдардаг тул байгаль орчин, бэлчээрт ээлтэй амьтан юм.

Сарлаг маш хүйтэн уур амьсгалд өөрсдийн онцгой хөөврийн онцлог болох дулаан, тохиромжтой байдлаас шалтгаалан гайхалтай зохицсон амьтан юм. Түүнчлэн, сарлагийн хөвөр үнэрт маш тэсвэртэй бөгөөд угаалт бага шаарддаг онцлогтой. 

Сарлаг бүрээс 400г орчим цэвэр хөөвөр гарах боломжтой. Сарлагийн хөөврийг нүүдэлч малчид зэрлэг амьтныг гар аргаар хаврын улирал бүрт самнаж цуглуулдаг. Монгол улс дахь нийт сарлагийн хөөврийн боломжит гарц нь 80тн.

Сарлагийн Нэгдсэн Бренд нь энэхүү ховор, үнэ цэнэтэй нөөцийг оновчтой ашиглах зорилгоор байгуулагдсан бөгөөд уг брендээр дамжуулан хоршоод, малчдыг хооронд нь холбож, чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар малчид болон гишүүдийн орлогыг нэмэгдүүлэх, гишүүд нь чанарын өндөр төвшинд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэмүү өртгийн сүлжээнд гарал үүсэл нь баталгаатай, тансаг бүтээгдэхүүнийг хүргэх зорилттой юм.