card

АЙМГИЙН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН ХОЛБОО

Аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны үйл ажиллагаа

Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо нь бэлчээрийн талаар дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: Үүнд:

  • Сумын бэлчээр ашиглагчдын холбоодын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах,
  • Сумын болон аймгийн бэлчээр ашиглагчдын холбоог мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах,
  • Бэлчээр ашиглах гэрээний загвар, журам, төлөвлөгөө, мониторингийн аргачлал боловсруулах, загварыг гаргах,
  • Сум, аймаг хоорондын бэлчээр зохион байгуулалтын асуудлыг зохицуулахад туслалцаа үзүүлэх, 
  • Бэлчээрийн талаар баримтлах бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах талаар санал боловсруулж төрийн холбогдох эрх бүхий байгууллагад өргөн барих, шийдвэрлүүлэх гэх мэт.

Нийт 18 аймагт аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо байгуулагдсан байна. 

 

Аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбооны гүйцэтгэх захирал нар