Ногоон алт финанс ХЗХ-ны “Бүх гишүүдийн хурал 2022” боллоо

МБАНХ-ны дэргэдэх Ногоон алт финанс ХЗХ-ны “Бүх гишүүдийн хурал 2022” боллоо /2022.03.07/. Тус хурлаар “Ногоон алт финанс” ХЗХ-ны Гүйцэтгэх удирдлагын 2021 оны тайлан, Хяналтын зөвлөлийн хяналтын тайлан, 2021 оны ашиг хуваарилалт, 2022 оны төсөв, төлөвлөгөө зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж, харилцан санал солилцлоо.

Ногоон алт финанс ХЗХ нь одоогоор 155 гишүүнтэй болсон бөгөөд Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулинд зааснаар тус  хуралд биечлэн оролцсон болон онлайнаар холбогдон оролцсон гишүүдийн ирц бүрдсэний дагуу уг хурлыг зохион байгуулсан билээ.

П.Нарандэлгэр