Малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр санхүүжүүлэх дараах чиглэлд саналаа өгөөөрэй

Орон нутгийн хөгжлийн сангаас Малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр санхүүжүүлэх дараах чиглэлд саналаа өгөх боломжтой  талаар мэдээлж байна. Тодруулбал, ОНХС-ийн бас нэгэн эх үүсвэр нь “Малын тоо толгойн албан татвар” юм. Тухайн орон нутгийн ИТХ-ын шийдвэрээр малын тоо толгойн албан татварын хэмжээг 0-2000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар хуульд заасан байдаг. Тэгвэл энэ цугласан татварыг зөвхөн иргэдийн саналаар дараах чиглэлийн хөрөнгө оруулалт, төсөлд зарцуулах боломжтой.

Бэлчээрийн менежментийг сайжруулах;

Бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх;/хөдөөгийн хүн, малын усан хангамжийг нэмэгдүүлэх, хөв цөөрөм, далан байгуулах, булгийн эхийг хашиж хамгаалах/

Малын эрүүл мэндийг хамгаалах;

Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх;

Малын чанарыг сайжруулах;

Гэмт халдлага, гамшгаас хамгаалах;

Хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх;

Малын тэжээлийн ургамал тариалах;

Тэжээлийн нөөц бүрдүүлэх;

Байгаль орчныг хамгаалах;

Хортон мэрэгчидтэй тэмцэх/байгаль орчин, хүн, мал, амьтанд халгүй дэвшилтэт арга, технологи ашиглах/;

Малчдад зориулсан сургалт, сурталчилгаа зэрэгт санал өгөх боломжтой юм.

Санал өгөхдөө Орон нутгийн хөгжлийн сангийн доорх аппликейшнийг гар утсандаа суулгаж саналаа өгөөрэй. Эсвэл багийн Засаг даргадаа хандаж саналаа гаргах, ОНХС-ийн санал эрэмбэлэх баг/хорооны Иргэдийн нийтийн хуралдаа оролцох боломжтой. Апп татах: https://play.google.com/store/apps/details?id=mn.mof.onhs

Эх сурвалж: Орон нутгийн хөгжлийн сан
ОНХС аппликейшн татах  http://onelink.to/t5g679