“Хариуцлагатай нүүдэлчдийн бэлтгэсэн малын гаралтай бүтээгдэхүүний өртгийн сүлжээний мөшгөх тогтолцоог сайжруулах” төслийг хэрэгжүүллээ

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн хүрээнд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо хамтран “Хариуцлагатай нүүдэлчдийн бэлтгэсэн малын гаралтай бүтээгдэхүүний өртгийн сүлжээний мөшгөх тогтолцоог сайжруулах” төслийг хэрэгжүүллээ.

“Хариуцлагатай нүүдэлчид” Бэлчээрийн МАА-н зохистой дадлын стандарт нь 2020 онд үндэсний хэмжээний стандарт болж батлагдсан. МБАНХ нь энэ стандартын дагуу баталгаажуулалт хийх тохирлын гэрчилгээ олгох эрхийг 2022 Монгол улсын Стандарт хэмжил зүйн газраас авсан. МБАНХ нь 2023 онд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар мэргэшсэн байгууллагаар томилуулж ХХААХҮ-яамтай “Хариуцлагатай нүүдэлчид” тохирлын гэрчилгээг олгох, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мөшгөх системийг ашиглахаар гэрээ байгуулан ажиллаж байна.

“Хариуцлагатай нүүдэлчид” стандартаар баталгаажуулж гэрчилгээ олгосноор малчид малын гаралтай бүтээгдэхүүний өндөр үнээр зах зээлд нийлүүлэх, түүгээр дамжуулан бэлчээрийн ачааллыг бууруулж бэлчээр сайжруулах боломж бүрдэх юм. Энэ стандарт нь дотроо таван үндсэн хэсэгтэй үүнд бэлчээр зохион байгуулалт, малын үржил селекци, малын тавлаг байдал, малын эрүүл мэнд, малын гаралтай түүхий эдийн чанар гэсэн таван бүрэлдэхүүн хэсгийг шингээсэн цогц стандарт юм. Тиймээс энэ стандартыг хэрэгжүүлэхийн тулд тодорхойлон, боломжит малчдын хоршоотой ажиллаж байна. Үүн дээр тулгуурлан төслийн хүрээнд хийгдэх ажлын хүрээг нарийвчлан гаргаж байна.

Төслийн зорилго нь хариуцлагатай нүүдэлчид МАА-н зохистой дадлын стандартыг Дорнод аймгийн Дашбалбар, Цагаан-Овоо сумын бэлчээрийн төлөв байдлыг харгалзан аль нэг багийн малчдад стандартыг таниулан сурталчлах, стандартыг зохистой дадлуудыг нэвтрүүлэх мөшгөх тогтолцооны системийг сайжруулах замаар малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний борлуулалт, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд оршино. Ингэснээр малчид мал, мах болон малын гаралтай бүтээгдэхүүнийг (ноос, ноолуур) зах зээлд тогтмол өндөр үнээр нийлүүлэх боломж бүрдэж бэлчээрийн ачаалал буурна.

Хариуцлагатай нүүдэлчдийн бэлтгэсэн малын гаралтай бүтээгдэхүүний өртгийн сүлжээний мөшгөх тогтолцоог сайжруулах” төслийн хэрэгжилтийг ЭНД ДАРЖ үзнэ үү.