НАМЭМ төсөл, МБАНХ-ны залуусыг ХХААХҮЯ-наас шагнав

Монгол орны нийгэм эдийн засагт чухал үүрэгтэй мал сүрэг, түүнийг хариуцан ажиллаж амьдарч буй малчин түмний өмнө тулгамдаж буй бэлчээрийн асуудал, малын гаралтай түүхий эдийн үнэ, үнэлэмж, санхүүгийн тогтвортой байдлаа хангах зэрэг олон чиглэлд анхаарч ажиллаж ирсэн Монголын бэлчээр ашиглагчдын холбоо,  Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн хамт олны 2020 оны ажлын үр дүнг ХХААХҮЯ-наас сайшаан шагнал гардууллаа.

Тодруулбал, Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт бүтээл гаргасан Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны “Малчдын байгууллагын хөгжил”-ийн зөвлөх Лхагважавын Ганцогтыг,

Бэлчээрийн мониторинг судалгааны чиглэлээр 17 дох жилдээ ажиллаж байгаа Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны зөвлөх, судлаач Уламбаярын Будбаатарыг Монгол Улсын Засгийн газрын шагнал “Хөдөө аж, ахуй тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнаж үнэмлэх олгов.

Мөн Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн санхүүгийн ажилтан Ганбаатарын Тэлмэнг малчдын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлж, хамтын мөнгөн сан, ХЗХ байгуулах зэрэг чиглэлд анхаарч ажиллаж буй хөдөлмөрийн үр дүн, амжилт бүтээлийг өндрөөр үнэлж, Хүнс, хөдөө аж ахуйн яамны “Жуух бичиг”-ээр шагналаа.

Шагналыг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны Бэлчээр, мал аж ахуйн зөвлөх Б.Мэнджаргал нар гардуулж, “Бэлчээрийн мал аж ахуйн үндэс суурь болсон малчдад чиглэсэн олон талт ажилд анхаарал хандуулан, мал сүргийн чанарыг сайжруулахад төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын хамтын ажиллагаатай байгууллагуудтай идэвхи санаачлагатай ажилладаг манай залуу боловсон хүчин болсон та бүхнийхээ цаашдын ажил үйлс нь өөдрөг байж, 2021 ондоо улам их амжилттай, хичээл зүтгэл дүүрэн байхын ерөөл дэвшүүлэе” гэлээ.

П.Нарандэлгэр