Хөл бууцанд тэжээл тариалах төслийг хэрэгжүүлэв

Архангай аймгийн Жаргалант сумын Эрдэнэ-уул багийн Мухар элгэд Бэлчээр ашиглагчдын хэсэгт Хөл бууцанд тэжээл тариалах төслийн ажлыг 2020 оны 6-10 сард хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд БАХ-ийн малчид өвөлжөөний бүс орчмыг хашаалсан хашааг сэлбэж янзлах, мал орохоос хамгаалах зэрэг ажлыг гүйцэтгэж өвөлжөө орчмын хөл бууц бүхий газарт гар аргаар мөрлөж, цацах байдлаар ногоон тэжээл тарьсан аж.

Нийт 13 өрх 1,9 орчим га талбайл ногоон тэжээл тариалж 7,5 тонн орчим тэжээл бэлтгэн авсан ба төсөл хэргжүүлэхэд нийт 1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байсныг НАМЭМ төсөл болон малчдаас хамтран хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлсэн болно.

Төслийн үр шимийг хүртэгч Жаргалант сумын Эрдэнэ-уул багийн Мухар элгэд БАХ-ийн ахлагч  малчин П.Чадраабал: “Хөл бууцанд тэжээл тариалах ажлыг төслийн дэмжлэгтэй 2 жил хэрэгжүүлж үзлээ. Маш амжилттай, чухал ажил болсон. Үүнд манай БАХ-ийн малчид сэтгэл өндөр байгаа. Тиймээс бид цаашид өөрсдөө үргэлжлүүлэн жил бүр тариалалтыг хийж явах болно. БАХ-ийн нийт малчдынхаа өмнөөс Швейцарын хөгжлийн агентлагийн НАМЭМ төсөлд талархаж буйгаа илэрхийлъе” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.