Ингэтийн улаан халзан үнээ авч, өрхийн аж ахуйгаа өргөжүүлэв

Булган аймгийн Орхон сумын Шувуут багийн Могойт уул БАХ-ын гишүүн Б.Шүрэнцэцэг сүүний чиглэлийн үнээгээ нэмэгдүүлж, аймаг сумынхаа иргэдийг хямд чанартай цагаан идээгээр  хангах "Сайн санаа" төслийг хэрэгжүүллээ. Уг төслийг хэрэгжүүлэгч Б.Шүрэнцэцэг нь цагаан идээ боловсруулж өрхийн аж ахуй эрхэлдэг. Тэрбээр 2 оюутан, 12 ангийн нэг хүүхэдтэй, тэдний сургалтын төлбөр болон хэрэгцээний мөнгийг цагаан идээ боловсруулан зарж орлого олдог.  Өөрийн хөрөнгө 5 сая 100 мянган төгрөг НАМЭМ-төслөөс буцалтгүй 900 мянган төгрөг, 1 тугалтай үнээг 1сая 200 мянган төгрөг, 5 үнээг 6 сая төгрөгөөр худалдан авч, өрхийн аж ахуйгаа өргөжүүлэн ард иргэдээ хямд үнэтэй чанартай цагаан идээгээр ханган ажиллаж байна.

Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.