Монгол орны бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, зохицуулалт, хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, арга хэмжээний үндсэн чиглэлээр салбарын мэргэжилтнүүд болон ашиглагчид нэгдсэн ойлголтод хүрэх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилго бүхий “Монгол орны Бэлчээрийн үндэсний IV форум" өнөөдөр цахимаар зохион байгуулагдлаа. Энэ удаагийн форумын хүрээнд гэрэл зураг, хүүхдийн гар зургийн уралдааныг зохион байгуулж, вертуал орчинд байршуулан оролцогчдыг шалгарууллаа.

Монгол орны байгаль, экологийн онцлог, түүний тэнцвэрт байдлыг хадгалах нь ирээдүй болсон хойч үеийнхэнд маань маш чухал. Тиймээс энэхүү уралдаанаар дамжуулан бяцхан үрс маань үе тэнгийн найзууддаа байгаль, экологио хайрлах зөв мессежийг хүргэхээс гадна эцэг эх ойр дотнын томчууддаа ч эерэг нөлөөллийг үзүүлэх ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолж байна. Хүүхэд, багачуудын дунд зохион байгуулсан "ХӨДӨӨ-МИНИЙ НҮДЭЭР" гар зургийн уралдаанд оролцогчдын бүтээлийг 2 насны ангиллаар хүлээн авсан юм. Уралдаанд оролцогчдын бүтээлийг байрнуулсан виртуал үзэсгэлэнг ЭНД ДАРЖ үзэх буюу www.responsiblenomads.mn ээр нэвтрэн үзэж сонирхоорой. 

 

6-9 нас насны ангилалд

 

Нэгдүгээр байр   

Хатанзаяа.Т /7 настай/ 

 "Малчин найз"

 

Хоёрдугаар байр

Авирмэд.Т /9 настай/ "Дөрвөн улирал"

Хүсэл-Эрдэнэ.Д /8 настай/ "Монгол Улс"

 

Гуравдугаар байр 

Э.Энхсаруул "Миний очих дуртай газар"

Сайнбаяр.Э  /9 настай/ "Үлгэрийн мэт хөдөө"

Мөнхнаран.М /9 настай/ "Хөдөө үүр цайхад" 

 

10-14 насны ангилалд 

Нэгдүгээр байр

Оюундарь.А /13 настай/ "Хөдөө"

 

Хоёрдугаар байр 

Үүрийнтуяа.Б /10 настай/ "Хөдөөгийн нэг өдөр"

Алтансүлд.А /12 настай/ "Алтайн сүрлэг уулс"

 

Гуравдугаар байр

Тэмүүжин.Т /12 настай/ "Дорнод аймаг, Хэрлэн сум"

Гүнжид.А /10 настай/ "Миний Монгол"

Чингүүн.Т /11 настай/ "Малчин"

тус тус шалгарлаа.