Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн баг хаалтын хурлаа хийлээ

2004 оноос хойш манай улсад хэрэгжүүлсэн Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт - Малын эрүүл мэнд” төсөл /2021.09.10/ "Байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйн хариуцлагатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьсан 17 жилийн түүчээ" нэртэй хаалтын арга хэмжээг МҮОНРТ-ээр шууд дамжуулан олон нийтэд хүргэсэн юм. 

Хаалтын арга хэмжээний дараа Скай төвд НАМЭМ-ийн төслийн багийн гишүүд, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны хамт олон, 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирлууд болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Н.Ганибал нар урилгаар оролцож, хаалтын хуралд мэндчилгээ дэвшүүлсэн юм. Энэ үеэр 17 жилийн хугацаанд НАМЭМ төслийн хамт олны хийж хэрэгжүүлсэн ажлын гол үр дүнгүүд, Монгол Улсад үлдээж буй өвийн талаар ярилцаж, харилцан санал солилцлоо. 

П.Нарандэлгэр