card
Дундын санд шинээр элссэн БАХ-ийн гишүүдийн тоо 10.6 хувиар нэмэгджээ

Дундын санд шинээр элссэн БАХ-ийн гишүүдийн тоо 10.6 хувиар нэмэгджээ

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны /МБАНХ/ төв байранд 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирлуудын нэгдсэн хурал боллоо. Хурлаар МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг 2019 оны үйл ажиллагааны нэгдсэн тайланг танилцуулж, тайлантай холбоотой санал дүгнэлт хэлэв

Дэлгэрэнгүй
2019 ОНЫ БЭЛЧЭЭРИЙН ФОТО МОНИТОРИНГИЙН ЗУРГИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮР ДҮНГ НЭГДСЭН СИСТЕМД ОРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 ОНЫ БЭЛЧЭЭРИЙН ФОТО МОНИТОРИНГИЙН ЗУРГИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮР ДҮНГ НЭГДСЭН СИСТЕМД ОРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны Бэлчээрийн фото мониторингийн зургийг боловсруулах, үр дүнг нэгдсэн системд оруулах сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар 2019 оны Бэлчээрийн фотомониторингийн зургийг Sample Point программ дээр боловсруулах, бэлчээрийн ургамлыг аж ахуйн бүлгийн түвшинд таних чадварыг эзэмшүүлэх. ГЗБГЗЗГ-ын Веб системд тоон мэдээллийг хэрхэн оруулах талаар сургалт өглөө.

Дэлгэрэнгүй
“Тэмээ тэнгэрийн амьтан 2020” тэмээчдийн улсын зөвлөгөөн Богд суманд боллоо

“Тэмээ тэнгэрийн амьтан 2020” тэмээчдийн улсын зөвлөгөөн Богд суманд боллоо

Баянхонгор аймгийн Богд суманд “Тэмээ тэнгэрийн амьтан 2020” тэмээчдийн улсын зөвлөгөөн, тэмээний баяр зохион байгуулагдлаа. Өвлийн адаг сарын шинийн нэгэн буюу нэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зохиогдсон тус наадамд Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Говь-Алтай, Ховд аймгийн тэмээчид оролцов.

Дэлгэрэнгүй
Ховд хотноо Үндэсний үйлдвэрлэгчдийн загварын шоу боллоо

Ховд хотноо Үндэсний үйлдвэрлэгчдийн загварын шоу боллоо

“Ногоон хөгжлийн төлөөх хариуцлагатай малчид” уриан дор зохиогдсон Монгол орны Бэлчээрийн үндэсний III форум өнгөрөгч ням гаригт /2019.08.11/ зохион байгуулагдаж, форумын хүрээнд Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон-Алт малын эрүүл мэнд төсөл, Ховд аймгийн бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран ажилладаг үндэсний үйлдвэрлэгчдийн хувцас загварын шоу боллоо.

Дэлгэрэнгүй
Гарал үүсэл нь баталгаажсан, “Ченж”-ийн нэмэгдэлгүй махыг Лавай төвд худалдаалж байна

Гарал үүсэл нь баталгаажсан, “Ченж”-ийн нэмэгдэлгүй махыг Лавай төвд худалдаалж байна

Нийслэл хотын иргэдийн хүнсний хэрэглээнд зориулан мах, хүнсний ногоо, цагаан идээ, жимс жимсгэнэ, зөгийн балыг хямд үнээр буюу ямар нэгэн дамжлагагүйгээр худалдан авах боломж олгосон “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн -2019” үзэсгэлэн худалдаа өчигдөр Лавай худалдааны төвд нээлтээ хийлээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Мах сүүний анхдугаар” аян, “Атрын III” аян, “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хөтөлбөр”-н хүрээнд энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа аж.

Дэлгэрэнгүй
Ангирт багийн бэлчээрийг өнжөөж амраасан туршлагаа хуваалцав

Ангирт багийн бэлчээрийг өнжөөж амраасан туршлагаа хуваалцав

Монголчууд эрт дээр үеэс мал сүргээ хариулахдаа цаг улиралдаа тохируулан нүүдэллэж бэлчээр нутгаа хайрлан хамгаалж, өнжөөж сэлгээж ирсэн уламжлалтай. Гэвч сүүлийн жилүүдэд байгаль цаг уур, нийгмийн олон хүчин зүйлсээс шалтгаалан малчид нүүдэл суудал болж, бэлчээрийг өнжөөж амраах нь багассанаас бэлчээр талхлагдах болсон.

Дэлгэрэнгүй
“БУУАӨДЗ бүрэлдэхүүн хэсгийн сумдын ажилтнуудын туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн” болж байна

“БУУАӨДЗ бүрэлдэхүүн хэсгийн сумдын ажилтнуудын туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн” болж байна

НҮБ-ийн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн зээлийн хөрөнгөөс санхүүжигдэх IFAD буюу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл /нэмэлт санхүүжилт/ Архангай аймгийн Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хайрхан сум, Дорнод аймгийн Халхгол, Хөлөнбуйр, Сэргэлэн сум, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрцогт сум, Өвөрхангай аймгийн Тарагт, Төгрөг, Хархорин сум, Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Норовлин сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад тус тус хэрэгжиж байна.

Дэлгэрэнгүй
Монгол сарлаг дэлхийн брэнд болох цаг айсуй

Монгол сарлаг дэлхийн брэнд болох цаг айсуй

Байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашиг сайтай монгол сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулж, сарлагийнхаа үүлдэр угсааг чанаржуулж, ашиг шимийг нь улам бүр нэмэгдүүлсэн малчдыг алдаршуулж, дотоодын боловсруулах үйлдвэрүүд, гадаад түншийн харилцааг дэмжин хөгжүүлэх, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Монгол сарлаг” фестиваль 2019.08.17-18-ний өдрүүдэд Архангай аймгийн Ихтамир сумын Тайхарын талд зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй
Монгол орны Бэлчээрийн үндэсний III форум Ховд аймагт зохиогдлоо

Монгол орны Бэлчээрийн үндэсний III форум Ховд аймагт зохиогдлоо

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Ховд хотноо Монгол орны Бэлчээрийн үндэсний III форум “Ногоон хөгжлийн төлөөх хариуцлагатай малчид” уриан дор өчигдөр /2019.08.11/ зохион байгуулагдлаа. Энэхүү форумыг ХХААХҮЯ, Ховд аймгийн ИТХ, Ховд аймгийн ЗДТГ, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Швейцарийн хөгжлийн агентлагын Ногоон-Алт малын эрүүл мэнд төсөл, Ховд аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо хамтран зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
“Хөдөө аж ахуйн хоршоодын бүтээгдэхүүн хөгжүүлэлт” сэдвээр хоршоологчид зөвлөлдөж байна

“Хөдөө аж ахуйн хоршоодын бүтээгдэхүүн хөгжүүлэлт” сэдвээр хоршоологчид зөвлөлдөж байна

Монгол орны Хоршооллын хөдөлгөөний хөгжлийг эрчимжүүлэх, хоршоод хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага мэдээлэл солилцох нөхцлийг хангах, хүний нөөцийг чадавхижуулах, хоршооллын байгууллагуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх зорилгоор ХАА-н хоршоологчдын зөвлөгөөн зохион байгуулагддаг уламжлалтай билээ.

Дэлгэрэнгүй
Судлаачдад “Бэлчээрийн мониторинг үнэлгээний арга зүй” сэдвээр сургалт явуулав

Судлаачдад “Бэлчээрийн мониторинг үнэлгээний арга зүй” сэдвээр сургалт явуулав

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос дэмжигч гишүүддээ зориулан “Бэлчээрийн мониторинг үнэлгээний арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Танхимын болон хээрийн гэсэн хоёр аргаар явуулсан уг сургалт өнгөрөгч баасан гаригт /2019.08.02/ боллоо. Танхимын сургалтыг МБАНХ-ны байранд, хээрийн сургалтыг Цонжин Болдог дахь сургалт, судалгааны төвдөө зохион байгуулав.

Дэлгэрэнгүй
Монгол малчид Өвөрмонгол малчдын амьдрал ахуйтай танилцаж, туршлага судлав

Монгол малчид Өвөрмонгол малчдын амьдрал ахуйтай танилцаж, туршлага судлав

Монгол Улс, БНХАУ хоорондын найрамдалт харилцаа үүссэний 70 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын малчдын соёлын харилцааг дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох анхдугаар уулзалт 2019 оны 06 сарын 18-25 ны өдрүүдэд боллоо. Уг уулзалтыг Монгол талаас “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ, БНХАУ талаас ӨМӨЗО-ны Эрээн хотын “Сүлд” компани хамтран зохион байгуулсан юм. Уг уулзалтаар хоёр улсын малчид түүхий эд, цагаан идээ, махны төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх талаар туршлага солилцох, өвс бордоо, газар тариалан эрхлэх талаар харилцан суралцах, мах, цагаан идээгээ аялал жуулчлалын бүсээр дамжуулан хэрхэн олон улсын зээлд гаргах талаар санал солилцов.

Дэлгэрэнгүй
Фото: Булган аймгийн Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийнхэнд сургалт явуулав

Фото: Булган аймгийн Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийнхэнд сургалт явуулав

Булган аймгийн Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийнхэнд сургалт явуулав

Дэлгэрэнгүй
МБАНХ-ноос Сант суманд уулзалт зохион байгууллаа

МБАНХ-ноос Сант суманд уулзалт зохион байгууллаа

Сэлэнгэ аймгийн Сант суманд Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, зөвлөх Л.Ганцогт нар тус аймгийн АБАХ, СБАХ, БАХ-ийн гишүүдэд зориулсан 2019 оны төлөвлөлтийн хурлыг зохион байгууллаа

Дэлгэрэнгүй
Газар, загас, ойн нөөцийн эдэлбэрийн сайн засаглалын зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар зөвлөлдөж байна

Газар, загас, ойн нөөцийн эдэлбэрийн сайн засаглалын зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар зөвлөлдөж байна

“Үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд газар, загас, ойн нөөцийн эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмжийг хэрэгжүүлэх нь” сэдвийн дор Үндэсний хэмжээний V дахь удаагийн семинар болж байна

Дэлгэрэнгүй