card

Бэлчээр ашиглагчдын хэсгийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөө

Яагаад бэлчээрийн менежментийн төлөвлөгөө чухал вэ?

БЭЛЧЭЭРИЙН ДОРОЙТОЛ ТАЛХДЛАГПАД ЖИЛ ИРЭХ ТУСАМ НЭМЭГДЭЖ БАЙНА

2018 он байдлаар бүр мөсөн цөлжих эрсдэлд орсон бэлчээрийн хэмжээ 2015 оныхоос даруй 5% -иар нэмэгджээ!!!

ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХАД ХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Сумын Засаг дарга захирамж гаргаж бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах -ийг сумын Засаг даргын орлогчоор ахлуулан байгуулна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд

  • Газрын даамал
  • Байгаль орчны улсын байцаагч
  • ХАА-н мэргэжилтэн
  • Ус, цаг уурын ажилтан
  • ТХГ-ын мэргэжилтэн
  • Багийн Засаг дарга нар
  • Байгаль хамгаалагчид
  • Бусад /БАХ, иргэд, төсөл, ТББ /

БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРХЭН БОЛОВСРУУЛАХ ВЭ?

БАХ-ийн гишүүд ахлагчийн товлосон хугацаанд, заасан газар цуглаж,  бэлчээрээ хэрхэн зүй зохистой ашиглаж хамгаалах,  талаар төлөвлөгөө буюу гар зураглалыг 1-3 ЖИЛИЙН баримжаатай боловсруулна.

БАХ-ийн хэмжээнд шийдвэрлэх асуудлуудыг дараах чиглэлээр ярилцаж төлөвлөнө

  • Сургалт, мэдээлэл, зохион байгуулалтын талаар
  • Бэлчээрийн газрын зүй зохистой ашиглах хамгаалах, нөхөн сэргээх, сайжруулах талаар
  • Хадлан, нэмэгдэл тэжээл бэлтгэх асуудлаар
  • Бэлчээрийн дэд бүтэц байгуулах, сэргээн засварлах талаар
  • Малын чанар, эрүүл мэндийг  сайжруулах талаар.
  • Өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар

БАХ-ийн гишүүд хамтран

БАХ-ийн хэмжээндшийдвэрлэх асуудлуудыг чиглэл тус бүр дээр тодорхойлж ач холбогдлоор нь эрэмбэлнэ.

Энэ байдлаар жагсаасан ажлуудаа, хэлэлцэжхэрэгжүүлэх хугацаа, хариуцах эзэн, шаардагдах зардлын тооцоо, хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлж гишүүд хамтын шийдвэр гаргана.

БАХ-ИЙН БҮХ ГИШҮҮД ХЭЛЭЛЦЭЭД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН АЖЛАА ГАР ЗУРАГТ ТЭМДЭГЛЭНЭ.

  • Хийж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн ажлуудаа бүрэн оруулж, зурагт ойлгомжтойгоор тэмдэглэж, тайлбар бичнэ.
  • Зурахдаа өнгөөр ялгаж өгөх ба, газрын нэр, хэмжээ, хэрэгжүүлэх хугацаа хариуцан хэрэгжүүлэх эзэн зэргийг тодорхой бичсэн байна.
  • Улмаар зарим тооцоолол, тайлбарийг тусад нь өөр цаасан дээр хүсэнгтэн байдлаар тэмдэглэж гар зурагт хавсаргаж болно. /БАХ-ийн төлөвлөгөөний төсөл татах/
  • Гар зураглалыг бэтгэж дуусаад бүх гишүүд гарын үсгээ зурснаар хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө БАХ-ийн хэмжээнд баталгаажина.

Гар зурагт

  • Хийж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн ажлуудаа бүрэн оруулж, зурагт ойлгомжтойгоор тэмдэглэж, тайлбар бичнэ.
  • Зурахдаа өнгөөр ялгаж өгөх ба, газрын нэр, хэмжээ, хэрэгжүүлэх хугацаа хариуцан хэрэгжүүлэх эзэн зэргийг тодорхой бичсэн байна.
  • Улмаар зарим тооцоолол, тайлбарийг тусад нь өөр цаасан дээр хүсэнгтэн байдлаар тэмдэглэж гар зурагт хавсаргаж болно. /БАХ-ийн төлөвлөгөөний төсөл татах/
  • Гар зураглалыг бэтгэж дуусаад бүх гишүүд гарын үсгээ зурснаар хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө БАХ-ийн хэмжээнд баталгаажина.

БАХ-ИЙН МАЛЧИД БЭЛЧЭЭР АШИГЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЯМАР АЛХАМ ДАРААЛАЛТАЙ БОЛОВСРУУЛЖ БАТЛУУЛАХ ВЭ?

БАХ-ийн ахлагч

  1. БАХ
    БАХ-ийн малчид гар зураглал, төлөвлөгөөг боловсруулж батлана.

Багийн Засаг дарга

  1. БИНХ
    БАХ-ийн төлөвлөгөөг хэлэлцүүлж санал авна.

Сумын Засаг дарга Газрын даамал

  1. СИТХ
    Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаж батлуулна.

БАХ-ИЙН БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН АШИГЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ БОЛОН ҮР НӨЛӨӨГ ХЭРХЭН ХЯНАХ ВЭ?

БАХ-ийн төлөвлөгөөны хэрэгжилтийг жил бүрийн фотомониторингийн дүн дээр үндэслэн үнэлнэ.

Мониторингийн үнэлгээний дүнг танилцуулна.

  • Орон нутгийн удирдлага, /СЗД, СИТХ/
  • Бэлчээрийн менежментийн  ажлын хэсэг
  • Багийн иргэдийн нийтийн хурал
  • БАХ-ийн хурлаар танилцуулан хэлэлцүүлж ирэх жилийн төлөвлөгөөнд зохих өөрчлөлт, тодруулга хийж ажиллана.

ХЭНТИЙ АЙМГИЙН НОРОВЛИН СУМЫН БАХ-ИЙН БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН АШИГЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ ТУРШЛАГААС

Тус сумын  Ангирт багийн Дэлгэрхаан, Ангирт БАХ-ийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөнд тусгадсан 45 000 га  өвөл-хаврын бэлчээрийг  2019 оны 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 25-ны хооронд малын хөлөөс чөөлөөлж үлийн цагаан оготнотой энгийн механик болон микробиологийн аргаар тэмцэх ажлыг зохион байгуулсан байна. Бэлчээр чөлөөлөх үйл ажиллагаанд нийт 45 өрх айлын 34000 мал хамрагдсан байна.

Хэнтий аймгийн Норовлин сумын бэлчээрийн газрын төлөв байдал, түүний өөрчлөлтийн өнөөгийн түвшинг ГЗБГЗЗГ-ын бэлчээрийн фото мониторингийн сүлжээн дээрх 2018 оны тоон мэдээлэлд суурилж тодорхойллоо.

Хэнтий аймгийн Норовлин сумын бэлчээрийн газрын сэргэх чадавхийн ангилал. Бэлчээрийн мониторингийн цэгүүдээр төлөөлөх бэлчээрийн газрыг сэргэх чадавхиар нь ангилж үзвэл 33.3 хувь нь 3 хүртэл жилийн дотор, 61.1 хувь нь 3-5 жил, 5.5 хувь нь 10 түүнээс дээш жил шаардах болсон байна.