Фото мэдээ
Шинэ
2022-04-06
Сүхбаатар суманд “Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах" бүсчилсэн уулзалт эхэллээ
2022-04-06
Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өнөөдөр “Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бүсчилсэн уулзалт” болж байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
2022-04-04
Эрдэнэт хотноо Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бүсчилсэн уулзалт зохиогдож байна
2022-04-04
Эрдэнэт хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга Д.Батмөнх, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн Зохицуулагч Л.Мэнд-Амар болон Орхон, Хөвсгөл, Булган аймгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, нарийн бичгийн дарга, зарим сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэгийн газар, Татварын газрын төлөөлөл оролцож байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил, нэмэлт санхүүжилт /IFAD/ төслийн Бэлчээрийн удирдлага уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь бүрэлдэхүүн хэсэгт зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллалаа. Зөвлөх үйлчилгээг 2019.01.04-2021.11.30-ны өдөр хүртэл үзүүлэхээр ХХААХҮЯ-тай гэрээ байгуулан ажилласан бөгөөд төслийн үр дүнг танилцуулах ажлыг өнгөрөгч долоо хоногт зохион байгуулав.
Дэлгэрэнгүй
Шинэ
Говь нутгийн үзэсгэлэнт чимэг болж, өөрийн гэсэн өвөрмөц соёлыг хадгалсан тэмээн сүргийг өсгөн үржүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх нь зөвхөн монголчууд бидний асуудал биш. Учир нь дэлхий дээрх хоёр бөхт тэмээний 30 гаруй хувь Монголын говьд нутагладаг гэдэг утгаараа олон улсын анхаарлыг татдаг.
Дэлгэрэнгүй
Шинэ
2021-11-01
Хөвсгөл аймгийн хэмжээнд бэлчээр ашиглалтыг хариуцлагжуулах, экологийн цэвэр түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэлд анхаарал хандуулж байна
2021-11-01
МБАНХ-ны Зөвлөх баг, аймаг сумдын төрийн болон болон төрийн бус байгууллагуудын хамтран бэлтгэсэн “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ын төсөл болон Баянзүрх суманд “Малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн цахим систем”-ийг 2021.10.29-ний өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал болон Ажлын хэсгийн хуралдаанаар орж дэмжигдлээ
Дэлгэрэнгүй
Шинэ
“Говийн зэрэглээ” киноны үйл явдалд холбогдох холбооны энэ жижиг барилгыг түшиглэн “Жуулчны мэдээллийн төв” болгож, энэхүү төвийн үйл ажиллагааг тэмээний өв соёл, аж ахуй, ашиг шимтэй нь холбон өгч аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм. .
Дэлгэрэнгүй
Шинэ
2021-09-15
“Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам” -ын төсөл боловсруулахад санал авах уулзалтууд боллоо
2021-09-15
Хөвсгөл аймгийн хэмжээнд “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам” -ын төсөл боловсруулахад санал авах зорилгоор МБАНХ, АБАХ хамтран АЗДТГ, аймгийн ИТХ, сумдын ИТХ, ХХААГ, ГХБХБГ, МЭГ, УЦУОШТ зэрэг холбогдох агентлагуудын төлөөлөлтэй Алаг-эрдэнэ, Хатгал, Мөрөн, Арбулаг, Баян-зүрх сумдад уулзалт хэлэлцүүлэг хийсэн юм
Дэлгэрэнгүй
Шинэ
2021-09-15
МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, НАМЭМ төслийн Бэлчээрийн мэргэжилтэн, доктор Д.Булгамаа нар алтангадас одонгоор шагнагдлаа
2021-09-15
Монгол Улсын нийгэм эдийн засагт чухал үүрэгтэй хөдөө аж ахуйн салбарын хөгжил, малчдын байгууллага, тэдний амьдрал ахуйд нөлөөлөхүйц ажлуудыг төслийн хугацаанд хийж хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд төр засгийн зүгээс өндрөөр үнэлж, энэхүү шагналыг гардуулж байгаа гэдгийг онцолж байв.
Дэлгэрэнгүй
Шинэ
Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн үндэс суурь болсон бэлчээр нутгийг хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд нэгдэж, байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход сэтгэл оюунаа зориулан уриалж, үлгэрлэн манлайлж ажилласан хичээл зүтгэлийг үнэлж Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны нэрэмжит “Ногоон Алт” шагналаар шагнаж батламж гардууллаа.
Дэлгэрэнгүй